Prof. Dr. Werner Gitt
Mongolisch: Wie komme ich in den Himmel?
Би хэрхэн диваажинд орох вэ?
Die grundlegende Frage, die suchende Menschen sich stellen, wird hier von Prof. Dr. Werner Gitt beantwortet. "Wie findet man den Himmel?" Auf jeden Fall nicht durch eigene Anstrengungen oder Konzepte. "Was aber bringt uns wirklich in den Himmel?" Gott hat die Einladungen für den Himmel schon verteilt wie im Gleichnis des Menschen, der zu einem großen Fest Einladungen verschickte. Doch viele Menschen redeten sich heraus.
Prof. Dr. Gitt ruft dazu auf, nicht so "kurzsichtig" wie diese Leute zu sein. Jesus will uns vor der Hölle erretten und diese wird kein Vergleich zu der sogenannten "Hölle von Auschwitz" sein. Er hat am Kreuz für unsere Schuld bezahlt, wir müssen diese Einladung nur annehmen, dann ist ein Platz im Himmel "gebucht". Ein Entscheidungsgebet soll den Lesern dabei helfen.
Dieses Traktat eignet sich besonders gut zur Weitergabe an suchende Menschen!
8 Seiten, Best.-Nr. 120-34, Kosten- und Verteilhinweise | Eindruck einer Kontaktadresse
Би хэрхэн диваажинд орох вэ?
Мөнх амьдралын тухай асуулт олон ч хүний сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг. Үхэхийнхээ өмнө сэтгэл зовниж буй хүнээс үүнийг олж харж болно. Америкийн нэрт жүжигчийн Дрю Берримор хүүхэд ахуйдаа “Э.Т. Харь гаригийнхан” хэмээх зөгнөлт кинонд тогложээ. 28 настай байхдаа (1975 онд төрсөн) тэрээр: “Хэрэв би муурнаасаа түрүүлж үхвэл миний чандарыг түүнд идүүлээрэй. Тэгвэл би ядаж мууран дотроо цааш үргэлжлүүлэн амьдрах болно” гэжээ. Үхлийн талаар ийм хөнгөн хуймгай бодолтой явнаг гэдэг ямар аймшигтай вэ!
Есүс Эзэнийг амьдарч байх үед Түүн уруу олон хүн ирдэг байв. Тэдний ирсэн зорилго нь ихэнхдээ л ямар нэгэн материаллаг сонирхол байдаг байлаа. Жишээ нь:
- Уяман өвчтэй 10 хүн эрүүл болохыг л хүссэн (Лук 17.13).
- Сохор хүмүүс хараа орохыг хүссэн (Матай 9.27).
- Өөр нэгэн нь өөрийнхөө хөрөнгө өвлөх асуудлыг шийдүүлэхийг хүссэн (Лук 12.13-14)
- Фарисайчууд Түүнийг цезарьт татвар төлөх нь зөв үү гэдэг асуултаар унагахыг оролдсон (Матай 22.17).
Есүс үрүү цөөхөн хэдхэн хүмүүс л хэрхэн аврагдаж тэнгэрийн улсад буюу диваажинд харьяалагдах боломжтойг мэдэхийг хүссэн. Нэгэн баян залуу эр Түүнийг олж уулзаад: “Сайн багш аа, мөнх амьдралыг авахын тулд би юуг хийвэл дээр вэ?” (Лук 18.18) гэж асуусан байдаг. Эзэн түүнд аврагдахын тулд юу хийх ёстойг нь хэлж өгчээ: зүрхэндээ үнэ цэнэтэй гэж үздэг бүх зүйлсээ зараад Есүсийг дагахыг түүнд зөвлөсөн. Тэр хэтэрхий баян байсан учраас Түүний зөвлөгөөг дагасангүй, ийнхүү тэр Бурханы хаант улсаас татгалзжээ. Бурханы хаанчлалыг хайдаггүй маш олон хүмүүс байсан ба тэд Есүстэй тааралдаж байсан нь тэдэнд Бурханы хаанчлалыг хайх хэрэгтэйг сануулж байсан дохио юм. Тэд Есүсийг хараад хойноос нь дагаж байсан юм. Захчай хэмээх хүн Есүсийг харахыг маш ихээр хүссэн. Харин тэр зөвхөн хараад зогсохгүй Түүнээс илүү дотно нөхөрлөлийг хүлээж авсан юм. Захчай Эзэнийг гэртээ аваачиж аяга цай хамт уусны дараа тэнгэрийн хаанчлалыг таньж мэдсэн. Есүс нэг зүйлийг баталж хэлсэн: “Өнөөдөр энэ айлд аврал ирлээ” (Лук.19.9).
Тэнгэрийн улсыг хаанаас олох вэ?
Библийг уншаад бид дараах дүгнэлтүүдийг гаргаж болдог:
- Тэнгэрийн хаанчлалыг тодорхой нэгэн өдөр, цаг, мөчид олж болно. Уншигч та ч гэсэн өнөөдөр тэнгэрийн хаанчлалыг олох боломжтойг мэдэх нь тун чухал шүү.
- Бурханы хаанчлалд орохын тулд ямар нэгэн зүйлийг хийх шаардлагагүй.
- Бурханы хаанчлалд орохын тулд ямар нэгэн бэлтгэл хийх хэрэггүй.
Хэрвээ Бурханы үгэнд суурилаагүй бол бидний Түүнд хүрэх гэсэн өөрсдийн онол, үзэл бодол хэзээ ч үнэн байж чадахгүй. Нэгэн дуучин олон жил циркд ажилласны эцэст ажлаасаа гарч байгаа нэгэн алиалагчийн тухай дуулсан байдаг. Тэр дуундаа: “Тэр олон хүмүүст баяр баясгаланг бэлэглэсэн тул диваажинд очих нь гарцаагүй” гэдэг. Нэгэн баян сангийн эзэн авхай ядууст зориулж асрамжийн газар байгуулсан ба энэ асрамжийн газарт 20 эмэгтэй үнэгүй амьдардаг байв. Гэхдээ уг газарын эзэн тэдэнд ганцхан болзол тавьжээ: өөрөөр хэлбэл тэдгээр эмэгтэйчүүд өдөр бүр 1 цаг сангийн эзэн авхайн сүнсний авралын төлөө залбирах ёстой байв.
Биднийг ингэхэд Тэнгэрийн улсад юу хүргэх вэ?
Энэ л асуултанд товч бөгөөд тодорхой хариулт өгөхийн тулд Эзэн Есүс бидэнд нэгэн сургаальт зүйрлэлийг өгүүлсэн байдаг. Лукын сайн мэдээний 14.16-д нэгэн хүн (энэ хүнээр Бурханыг төлөөлүүлжээ) найр (үүгээр Тэнгэрийн хаант улсыг төлөөлүүлжээ) хийхийг хүсч хүмүүст урилга явуулж буй тухай өгүүлсэн байдаг. Гэвч эдгээр урилгуудын хариу нь үнэхээр сэтгэлээр унамаар байлаа: “Бүгдээрээ ээлж дараалан уучлал гуйж эхлэв. Эхний хүн: Би нэг хэсэг газар худалдаж авсан..., дараагийнх нь: Би 5 шар худалдаж авсан..., гурав дахь нь: Би саяхан гэрлэсэн учраас очиж чадахгүй нь гэцгээжээ.” Энэхүү сургаальт зүйрлэлийн төгсгөлд гэрийн эзэн ийм шийдвэр гаргажээ: “Би чамд хэлье. Уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй” (Лук 14.24).
Ийнхүү бид тэнгэрийн улсыг олж бас алдах боломжтой гэдгийг мэдэж болно. Үүний гол зангилаа нь тэнгэрийн иргэншлээс татгалзах болон түүнийг хүлээж авах явдал юм. Энэ тийм хэцүү гэж үү? Тийм хэцүү биш юм! Цаг нь болоход тэнгэрт орох эрхгүй олон хүмүүс авралын хаалганы гадна үлдэх ба энэ нь тэд түүнийг мэдээгүйгээс бус харин тэд урилгыг хүлээж аваагүйгээс болох юм.
Дээрхи сургаальт зүйрлэлд дурдагдсан 3 хүн нь бидний хувьд үлгэр жишээ болохуйц хүмүүс байж чадахгүй. Учир нь тэдний хэн нь ч баярт орох урилгыг хүлээж авсангүй! Энэ нь баяр болохгүй гэсэн үг үү? Үгүй! Үүний дараа гэрийн эзэн урилгаа хаа сайгүй илгээж байна. Үүнээс хойш алтаар хэвлэсэн гоёмсог урилгууд бус зүгээр л хүмүүсийн амаар зарлагдаж буй аман урилга цацагдаж байна: “Ирцгээ!” Хэн урилгыг хүлээж авна, тэр хүнд баярын суудалд суух зай заавал олдоно. Юу болж байна вэ? Хүмүүс ирцгээж байна. Бүр бөөн бөөнөөрөө. Хэсэг хугацааны дараа гэрийн эзэн дахин шалгаж үзээд дахиад сул сандал зөндөө байгааг ажигласан. Тэр өөрийн албатууддаа: “Дахиад явцгаа, өшөө олон хүмүүсийг урьцгаа” гэж тушаадаг.
Одоо энэхүү сургаальт зүйрлэлийг өнөө цагт буулгахыг оролдьё. Учир нь энэ зүйрлэл бидний өнөөдрийн амьдарч буй цаг хугацааг харуулдаг. Тэнгэрт хоосон зай олон бий. Харин Бурхан танд: “Хүрээд ир, Тэнгэрт өөрийн байр суурийг эзлэ! Ухаалаг байж мөнх амьдралыг өөртөө захиал! Яг өнөөдөр үүнийг хий!” гэж хэлүүлж байна.
Диваажин бол төсөөлөхийн аргагүй сайхан газар. Тийм ч учраас Эзэн Есүс түүнийг том баяртай зүйрлэсэн байна. 1. Коринтийн 2.9-д: “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэсэн байдаг. Диваажинг энэ дэлхийн юутай ч, бүр юутай ч зүйрлэмгүй билээ. Диваажин тийм төсөөлшгүй сайхан юм! Тэнгэрийн улсад очих боломжийг бүү алд, яагаад гэвэл тэр дэндүү үнэ цэнэтэй. Нэгэн хүн бидэнд диваажинд очих хаалгыг онгойлгож өгсөн юм. Тэр бол Есүс, Бурханы Хүү! Тэнгэрийн улсад очих тийм амархан болгосонд Түүнд талархъя! Одоо бүх юм бидний сонголтоос л шалтгаалж байна. Дээрхи сургаальт зүйрлэлд өгүүлэгдсэн гурван эрээс жишээ авч алсыг харсан зөв шийдвэр гаргана уу.
Аврал Эзэн Есүсээр дамжиж явагддаг
Үйлс 2.21-д бид маш чухал нэгэн ишлэлийг уншиж болно: “Эзэн Есүсийн нэрээр дуудсан хэн боловч аврагдана.” Энэ бол Шинэ Гэрээ номын үндсэн агуулга юм. Паул хэмээх Бурханы элч Филиппи хотын шоронд байхдаа шоронгийн харгалзагчид хэлэхдээ: “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи болон чиний гэр бүл аврагдана” гэсэн (Үйлс 16.31). Энэ мэдээ нь хэдийгээр маш товч бөгөөд богинохон боловч зүрх сэтгэлд шууд нэвчин орж амьдралыг өөрчлөх чадалтай юм. Яг тэр шөнөдөө шоронгийн харгалзагч Эзэнийг амьдралдаа оруулжээ.
Есүс биднийг юунаас авардаг вэ? Үүнийг бид заавал мэдэх шаардлагатай: Мөнхийн аймшиг буюу тамд хүргэх замаас Тэр биднийг авардаг юм. Диваажин болон тамын талаар Библид өгүүлэхдээ бид тэнд мөнхөд байх болно гэдэг. Нэг нь төгс төгөлдөр сайхан, нөгөө нь аймшигтай. Бидэнд өөр очих газар байхгүй. Үхээд 5 минут өнгөрснийхөө дараа хүн бүр үхэл бол бүх юмны төгсгөл биш юм гэдгийг ойлгосон байх болно. Есүс хэмээх нэгэн хүнээр бүх зүйл шийдэгдэнэ. Бидний ирээдүйн мөнх амьдрал цорын ганц Нэгэнээс шалтгаална: Есүс – бид нар Түүнтэй ямар харилцаатай вэ гэдгээс бүх юм шалтгаална!
Польш уруу сайн мэдээний номлол хийхээр явж байхдаа би дээр үеийн Освенцимийн бөөнөөр хорих лагерийг очиж сонирхсон юм. Гуравдугаар Рейхийн үед тэнд аймшигтай зүйлс болж байжээ. 1942-1944 оны хооронд тэнд 1,6 гаруй сая хүн, ихэвчлэн Иудейчүүд, хорт утаанд хордуулагдаж эцэст нь зууханд шатаагджээ. Уран зохиолын номонд “Освенцимийн там” гэж бичсэн байдаг. Тэндэхийн тайлбарлагч биднийг хорт утааны камерт дагуулж ороход би энэ үгийн талаар эргэцүүлэн бодож байв. Тэнд нэг ээлжинд 600 хүн нэг дор нас барцгааж байжээ. Энэ нь миний хувьд төсөөлөхөөс ч аймаар байлаа. Гэхдээ тэр газар үнэхээр там байв уу?
Тэр зовлон 1945 он гээд дууссан учраас бид нарт тэнд очиж үзэх боломж олдсон юм. Тэр газар одоо хэн ч очиж үзэж болохуйц нээлттэй болсон. Тэнд одоо хэн ч хэзээ ч хорт утаанд хордож, зовч тарчилж үхэхгүй. Освенцимийн хорт утааны өрөө зөвхөн тодорхой цаг хугацаанд ажиллаж байсан юм. Харин Библид гардаг там бол мөнхийнх юм.
Одоо тэр хорт утааны газар музей болсон бөгөөд уг музейн орох тэнхимийн ханан дээр нь Христийн загалмайд цовдлогдсон дүрсийг нэгэн хоригдол ханан дээр сийлж үлдээсэн байгааг би олж харлаа. Энэ зургийг зурсан хүн ч гэсэн хорт утаанд үхсэн юм. Гэхдээ тэр аврагч Эзэн Есүсийг мэддэг байж. Тэр хэдийгээр маш аймшигтай газар үхсэн боловч түүнд диваажингийн хаалга нээлттэй байсан юм. Харин Шинэ Гэрээнд Эзэн Есүс тамаас маш нухацтайгаар сэрэмжлүүлсэн ба тэнд (Жнь: Матай 7.13, Матай 5.29-30, Матай 18.8) орсон л бол түүнээс гарах ямар ч гарц, ямар ч аврал байхгүй болно. Жинхэнэ там Освенцимийг бодвол үүрд мөнх орших учраас тэр хэзээ ч музей болохгүй, хэн ч үзэж чадахгүй.
Диваажин буюу тэнгэрийн улс ч бас мөнх юм. Бурхан биднийг тэнд л аваачихыг хүсдэг. Иймд та Тэнгэрт орох Түүний урилгыг хүлээн авна уу. Эзэний нэрээр дуудна уу. Тэгээд Тэнгэрт өөрийн орон байрыг захиална уу. Нэгэн номлолын дараа надаас нэг эмэгтэй маш сэтгэл нь догдолсон байдалтайгаар ингэж асуув: “Үнэхээр диваажинд захиалга өгч болно гэж үү? Энэ чинь бараг л аялалын товчоонд бүртгүүл гэж байх шиг сонин сонсогдож байна” гэсэн юм. Би түүнтэй санал нэг байлаа: “Хэрэв захиалга өгөхгүй л бол очих газараа яаж хүрэх вэ? Хэрэв та Хавайн аралд очихыг хүсвэл танд хүчинтэй онгоцны тийз хэрэгтэй шүү дээ” гэлээ. Тэр хариуд нь: “Тийм ээ, Тэнгэрт очиход ч бас тийз хэрэгтэй! Гэхдээ тэнд очих билетэнд ч гэсэн үнэ төлөх ёстой шүү дээ?!” гэлээ. Хариуд нь би: “Тэгэлгүй яахав. Бидний хэн нь ч түүнийг төлж дийлэхгүй. Үүнд бидний гэмт амьдрал саад болдог. Бурхан Өөрийнхөө Тэнгэрийн оронд ямар ч гэмийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хэн Бурхантай хамт үүрдийн үүрд диваажинд амьдрахыг хүснэ, тэр хүн эхлээд гэмээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй. Зөвхөн ямар ч гэм зэмгүй хүн л бидний гэмийн төлөөсийг төлж чадна. Тэр бол Есүс Христ. Тэр ганцаараа төлбөрийг бүрэн төлөх чадалтай. Тэр бидний өмнөөс загалмайд ариун цусаа урсгаж бидний төлбөрийг хийсэн юм” гэсэн юм.
Би тэнгэрт гарахын тулд тэгээд юу хийх ёстой вэ? Бидэнд ч гэсэн Бурхан өөрийн авралын урилгаа илгээж байна. Бурханы энэ дуудлагад хариу өгөхийг Библийн олон ишлэл бидэнд ятган уриалсан байдаг:
- “Нарийн хаалгаар орохыг хичээ” (Лук 13.24).
- “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна!” (Матай 4.17).
- “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ орно. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог” (Матай 7.13-14).
- “Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан ... ” (1-р Тимот 6.12).
- “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи аврагдана” (Үйлс 16.31).
Эдгээр нь нэлээд шаардаж ятгасан урилгууд байна. Эдгээр үгүүдээс таныг хичнээн нухацтайгаар ятгаж, бараг шаардаж байгааг харж байна уу. Хэрэв та энэ урилгыг хүлээн авахыг хүсвэл дараах байдлаар залбирахыг бид зөвлөж байна:
“Эзэн Есүс ээ, би зөвхөн Танаар дамжуулан аврагдах боломжтой гэж сая уншлаа. Би ч гэсэн нэгэн цагт диваажинд Тантай хамт байхыг хүсч байна. Гэмийнхээ төлөөсөнд миний хүртэх байсан тамаас намайг авраач. Та намайг маш ихээр хайрласан учраас миний төлөө загалмайд хадагдаж нас барсанаар миний гэмийн өрийг төлсөн юм. Та миний хүүхэд ахуй цагаасаа хийж ирсэн бүх гэм бурууг харсан. Та миний хийсэн гэм бүрийг мэддэг. Миний одоо санаж байгаа ба аль эрт мартагдсан бүх гэм нүглүүд минь таны өмнө байна. Та миний зүрх сэтгэлийн хандлага бүрийг мэддэг. Таны өмнө миний амьдрал дэлгээтэй ном шиг нээлттэй байдаг. Одоо байгаа байдлаараа бол би хэзээ ч Тэнгэрийн хаант улсад орох боломжгүй юм. Миний бүх гэмийг уучлаач гэж Танаас гуйя. Би үнэн сэтгэлээсээ Таны өмнө гэмшиж байна. Та яг одоо миний амьдралд орж ирэн түүнийг бүрэн шинэчлээч. Таны өмнө зөв бус бүх муу дадал зуршлыг хаяж Таны ерөөлийг авах шинэ дадал зуршилтай болоход минь Та туслаач. Та Өөрийн үг Библийг надад илчлээч. Таны надад хэлэх үгийг ойлгоход минь туслаач. Таны хүслийг биелүүлж үгийг тань дагах дуулгавартай зүрхийг надад өгөөч. Та одооноос эхлээд миний Эзэн юм. Би амьдралынхаа бүхий л салбарт Таныг дагая, та миний явах замыг заагаач. Намайг сонссонд тань баярлалаа. Нэгэн цагт диваажинд Тантай хамт байх Бурханы хүүхэд болох эрхийг өгсөнд тань баярлалаа. Амен.”
Профессор, доктор, Инженер Вернер Гитт